Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ

3 цагийн өмнө slider

Увс аймгийн Тэс суманд малын гоц халдварт, хүн, малын хамтын эмгэг болох боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж, голомтын бүсэд хариу арга хэмжээг шуурхай авч эхэллээ.

Халдвар авсан иргэн одоогоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж. Тархвар судлалын тандалт, судалгаагаар тухайн иргэн 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр үхсэн хоньтой харьцах, устгах үедээ халдвар авсан байх өндөр магадлалтайг холбогдох албаныхан тодотгож буй. Улмаар өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад хандсаны дагуу 2026 оны зургадугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд молекул биологийн PCR шинжилгээ хийхэд хариу нь “эерэг” гарч, халдвар албан ёсоор батлагджээ.

Одоогийн байдлаар өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд тус аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг шуурхай ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.