Машиндаа гавлын яс зүүсэн жолооч “хогон дээрээс олсон” гэж мэдүүлжээ

13 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүж, замын хөдөлгөөнд оролцсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилтан уг гавлыг хогон дээрээс олсон бөгөөд машиндаа зүүсэн гэж тайлбар өгчээ. Тус асуудлыг Зөрчлийн тухай хуулийн олон нийтийг үл хүндэтгэсэн гэх зүйл заалтаар шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, цахим орчинд хүний гавлын ясыг автомашины ард зүүж, хөдөлгөөнд оролцож буй бичлэг нийтлэгдсэн. Үүний дагуу уг асуудлыг бүртгэлжүүлэн шалгасан.

Урьдчилсан байдлаар, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын хог ачих зориулалтын автомашины ард тухайн гавлыг байрлуулсан байсан нь тогтоогдсон байна. Жолоочийн тайлбараар, тус дүүргийн нутаг дэвсгэрээс хог ачиж явах үед гавлын яс олдсон тул машиндаа зүүсэн аж.

Цагдаагийн байгууллагын зүгээс ийм төрлийн үйлдэл нь олон нийтийг үл хүндэтгэсэн, гудамж талбайд авч явахад зохимжгүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд шалгалтын үр дүнд холбогдох зүйл заалтаар хариуцлага тооцох юм байна. Зөрчлийн тухай хуульд торгох болон баривчлах зэрэг хариуцлагын арга хэмжээ тусгагдсан байдаг.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.