Засгийн газар “Туулын хурдны зам” төслийг зогсоох шийдвэр гаргалаа

3 цагийн өмнө slider

Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийн талаар хэлэлцжээ. Улмаар зогсоох шийдвэр гаргасан талаараа Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тус төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөг төлнө. Харин гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг км хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолсон. Монгол Улсад сүүлийн үед барьж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 190-200 сая төгрөг бол харин нэг км гүүр 190-200 тэрбум төгрөгөөр барьдаг аж.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөө өглөө цахим хуудсаараа дамжуулан “Манай намын зарим бүлэглэл Туулын хурдны зам тавигдвал Х.Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдастай байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц байхгүй. Надад Улаанбаатарыг түгжрэлгүй, утаагүй болгох ганцхан амбиц бий. Миний бие улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй” хэмээн мэдэгдээд байсан юм.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.