Хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна

2 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы төлөвлөгөөг орон нутгийн түвшинд хангуулах, 2026 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн хэмжээнд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, тариалангийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хаврын тариалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.