МАН-ын Удирдах зөвлөлөөс Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлжээ

2026-03-18 Засгийн газар

 

 

Өнгөрөгч баасан гаригт Боловсролын сайд П.Наранбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Боловсролын сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид танилцуулах саналаа хүргүүлжээ.

Боловсролын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн намтрыг танилцуулж байна.

Төгссөн сургууль:

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль,

1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль,

2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,

1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч,

1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч,

2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх,

2012 оноос УИХ-ын гишүүн,

2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2017 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,

2017-2020 онд УИХ-ын дэд дарга,

2020-2021 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,

2021-2024 онд Боловсрол,шинжлэх ухааны сайд,

2024-2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.