Гаалийн ерөнхий газраас сар бүр гаргадаг гадаад худалдааны статистик мэдээллийн 2026 оны эхний нэг сарын товч танилцуулгыг гаргажээ.
Гадаад худалдааны 2026 оны эхний нэг сарын гүйцэтгэлийг экспортын 80444, импортын 23673 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргасан байна.
Энэ оны эхний нэг сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2592.4 сая ам.доллар болж, өнгөрөгч оны мөн үеэс 600.0 сая ам.доллар буюу 30.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 906.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Өөрөөр хэлбэл, экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1507.0 сая ам.доллар буюу 86.1 хувийг эзэлж буй. Үүнд, сувд ба үнэт болон хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 168.3 сая ам.доллар буюу 9.6 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 18.1 сая ам. доллар буюу 1.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.8 хувийг эзэлж байгаа юм.
Харин ашигт малтмалын тухахйд, урд хөршид хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, молибдены баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрс болон хүрэн нүүрс 100.0 хувь экспортложээ. Мөн улсад ямааны самнасан ноолуурын 63.5 хувийг тус тус экспортолж, дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.3 хувийг эзлэж байна.
Энд нэг зүйлийг тодруулахад, манай улс дэлхийн 43 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 88.8 хувь, Швейцар-т 7.2 хувь, АНУ-д 2.4 хувь тус тус ногдож нийт экспортын 98.4 хувийг дээрх орнууд эзэлж буй юм.
Импортоор нийт 843.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2025 оны мөн үеэс 130.2 сая ам.доллараар буюу 13.4 хувиар өссөн байна.
Түүнчлэн импортоор нийт 843.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрөгч оны мөн үеэс 130.2 сая ам.доллараар буюу 13.4 хувиар өсчээ.
Тодруулбал, импортоор нийлүүлэгдсэн барааны 95.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 2.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Харин тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал БНСУ-д 71.3 хувь, АНУ-д 26.7 хувь, БНХАУ-д 1.9 хувь ногдож байна.
Манай улсын хувьд, дэлхийн 105 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 37.0 хувь, ОХУ-д 31.1 хувь, Японд 8.9 хувь, БНСУ-д 2.7 хувь, ХБНГУ-д 2.8 хувь, БНСУ-д 2.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.
Харин нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 70.7 хувийг буюу дийлэнхийг нь Энэтхэг улсаас оруулж ирсэн бол Францаас 23.6 хувь, БНХАУ-аас 2.7 хувийг тус тус олгожээ.
19 цагийн өмнө
2026-02-3
2026-02-2
2026-02-2
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.