Баянбүрдийн тойрогт байдаг баганат хөшөө шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраажээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд хөшөө шатаад байна гэсэн дуудлага аравдугаар сарын 15-ны өдрийн 05:46 цагт Онцгой байдлын газарт иржээ. Улмаар тухайн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход Баянбүрдийн тойрог дахь “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болж гал гарсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
2025-10-13
2025-10-6
89034
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.