Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд таван ой, хээрийн түймэр шинээр нэмэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Мандал сум, Хүдэр сумуудад шинээр түймрийн голомтууд бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Ерөө сум, Мандал сумд гарсан гурван түймрийг бүрэн унтрааж, орон нутгийнханд хүлээлгэж өгчээ.
Өнөөдрийн байдлаар /2025.07.02/ улсын хэмжээнд найман удаагийн ойн хээрийн түймрийн голомт дээр онцгой байдлын байгууллагын 350 гаруй албан хаагч орон нутгийн 100 албан хаагч нийтдээ 450 гаруй албан хаагч түймрийн бүрэн унтраагаад хяналтад авахаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 аймгийн 65 сумд болон, нийслэлийн гурван дүүрэгт нийтдээ 149 удаагийн ойн хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ онд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн оны үетэй харьцуулахад 50,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гал түймрийн дийлэнх шалтгаан нөхцөлийг нь урьдчилсан байдлаар авч үзэхэд, ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаа, мөн байгаль цаг уурын хэт халалтаас үүсч байгаагаас гадна борооны аянга зэрэг шалтгаан нөхцөлөөс болж түймэр гарах нөхцөл бүрдээд байна. Иймд иргэд та бүхэн өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж орон нутагт зорчих, аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж тав тухтай аялахыг хүсье.
Өчигдөр
2025-06-26
2025-06-26
2025-06-25
87953
32440
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.