Унтаж байгаа хүнийг татаж, цочоож сэрээж болдоггүй талаар УАУ-ны их эмч О.Очгэрэл ийн тайлбарлаа.
Тодруулбал, хүн унтаж байх үедээ харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх мэдрэмжүүд нь бүгд зүрхэндээ хураагддаг байна. Өөрөөр хэлбэл, хажуудаа хүн ярьж, чанга чимээг сонсохгүй унтаж байгаа бол таны чихний хий буюу сонсгол хураагдаж байгаагийн илэрхийлэл аж.
Мөн гэр шатаж угаартаж байхад хүн сэрдэггүй нь үнэрлэх мэдрэмж хураагдаж байгаагийн илэрхийлэл юм. Энэ мэтээр таван мэдрэхүйн эрхтэний мэдрэл унтаж байхад зүрхэнд хураагддаг.
Ийнхүү таван мэдрэхүйн үйл ажиллагааг зүрхний эрүүл хийн үйлээр явуулдаг тул унтаж байхад ХӨНЖИЛ ТАТАХ, УГЗРАХ, ЦОХИХ, УС ЦАЦАХ, чанга түгшүүртэй СЭРҮҮЛЭГ тавьж сэрээх зэрэг нь алсдаа зүрхний өвчинтэй болгох эрсдэлтэй байдаг тул дээрх аргаар битгий сэрээгээрэй хэмээн мэргэжлийн эмч зөвлөж байна.
2025-06-26
2025-06-26
2025-06-25
2025-06-25
87950
32422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.