Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны 22:43:59 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч 3.6 магнитуд байсныг ОБЕГ-аас мэдээллээ.
Баяндалай, Сэврэй, Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн хүчийг найман магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг. Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг.
8 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87661
31495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.