Хөвсгөл аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2023-03-13 Мэдээ, мэдээлэл


Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Улмаар Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар болсон байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллахаар болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.