Дархан-Уул аймагт гэрээсээ гараад алга болсон 16 настай охиныг 22 хоногийн дараа ар гэрт нь хүлээлгэн өгчээ

2022-11-28 Мэдээ, мэдээлэл


Дархан-Уул аймагт энэ сарын 4-нд гэрээсээ гараад алга болсон 16 настай охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Охиныг нийт 22 хоногийн дараа буюу энэ сарын 26-ны өдөр буюу Баасан гарагт ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Дашрамд дуулгахад, охиныг хайх шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь энэ сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, энэ сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Ийнхүү цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллан тус газраас 160 орчим км зайтай хөвчид байдаг газарт очиж охиныг авчран ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.