Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв

2022-03-23 Ерөнхийлөгч

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.

Цахилгаан утсанд “БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.