Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Энэ жил Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй ч Засгийн газраас ес хоног амрах шийдвэр гарсан.
Тэгвэл дээрх бүх нийтийн амралтын өдөр Замын-Үүдийн боомт амрахгүй, ажиллах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн.Хэд хэдэн ариутгалын цэг нээхээр болсон. Мөн долдугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг Засгийн Газарт хүргүүлнэ. Түүнчлэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг ашиглаж Эрээн боомтоос орж ирж байгаа барааг халдваргүйжүүлэх шаардлагатай” гэсэн юм.
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87102
29299
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.