Ажилтантайгаа зүй бусаар харьцсан МИАТ компанийн хэлтсийн дарга С.Батсүхийг чөлөөлжээ

2021-05-26 Мэдээ, мэдээлэл

МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тэгвэл энэ талаар МИАТ компаниас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга  С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь  чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа” гэжээ.

Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан ИАТ-ийн цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн.Ажилтны хэлж байгаагаар хоёр жилийн өмнө болсон асуудал гэсэн байсан. Шалгалтын дараа тодорхой болох байх” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.