Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно шатаж байхтай таарч шуурхай унтрааж, 7 настай хүүхдийг галын аюулаас аварлаа. Тодруулбал өнөөдөр /2020.11.06/ 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулгүй байдлын үзлэг шалгалтаар ажиллаж байхад нь айлын гэрийн тооно шатаж байсныг унтраасан байна.
Түүнчлэн Гал түймрийг унтраах үеэр тус айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гаргасан байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
22 цагийн өмнө
2025-05-30
87825
32070
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.