Бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал хамгийн чухал асуудал болжээ.
Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сараас эхлэн долдугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тодруулбал, 2019 онд улсын хэмжээнд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирч байв.
2020 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амиа алджээ.
Үүнээс 8 сартайгаас 8 хүртэлх насны 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.
Тухайлбал:
Дээрх ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Түүнчлэн сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилготой “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээ долдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
Эх сурвалж.: Тээврийн цагдаагийн алба
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
2024-05-10
2024-05-9
87096
29265
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.