Төлбөр хураадаг постын дээврийг мөргөсөн осол гарчээ

2019-04-15 Мэдээ, мэдээлэл

Төлбөр хураадаг постын дээврийг мөргөсөн осол гарчээ

Өнгөрөгч ням гаригийн 17.00 цагийн орчимд товчооны замд “North benz” маркийн автомашин нь Зам тээвэр хөгжлийн төвийн харьяа Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөсөн осол гарчээ. Ослыг Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Одоогоор ослын үнэлгээ нь гараагүй байгаа бөгөөд төлбөрийг осол гаргасан жолооч барагдуулах юм байна. Учир нь уг пост нь дээрээ өндрийн заалттай учраас жолооч харахгүй санаатайгаар эсвэл санамсаргүйгээр мөргөсөн гэж үзэж байгаа.

Албаны хүний хэлж буйгаар хот дотор зөвшөөрсөн маршрутаар уг тээврийн хэрэгсэл зорчиж болно гэхдээ өндрийн хязгаарлалттай замаар бол болохгүй гэв. Тухайлбал, Энхтайвны гүүрний доод зам, Нарны зам, Яармагийн гүүр гэх мэт өндрийн хязгаарлалттай хэсгүүдээр дээрх шиг тээврийн хэрэгсэл зорчиж болохгүй юм байна.

Албаныхан одоо Рашаантын постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа гэв.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.