Хорих ангид дахин нэг хүн амиа алджээ

2019-04-1 Мэдээ, мэдээлэл

Одоогоос сар гаруйн өмнө гавьяат шүүгч Л.Бямбаа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан юм.  Түүнийг амиа хорлосон гэдэг урьдчилсан дүгнэлтийг хуулийнхан хэлсэн боловч ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Өдгөө ч энэ хэргийн зангилаа нэг мөр болоогүй байхад тус ангид дахин нэгэн иргэн амиа алдсан хэрэг гараад байна. Харин Төрийн тусгай хамгаалалтын газар болох цагдан хорих төвд амиа алдсан шүүгчийн асуудлаар ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хариуцлага хүлээж, ажлаа өгөөд удаагүй байгаа юм.

Харин тус хорих ангид ял эдэлж байсан ялтан амь насаа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Амиа алдсан 36 настай иргэн А нь гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн ялтан байжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг өвчний улмаас хэмээн дүгнэж байгаа ч задлан шинжилгээний дараа эцсийн шалтгааныг тогтооно гэдгийг албаныхан хэлж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.