Трэнд урсгал

  • Энэ 7 хоногийн онцлох
  • Хориггүй сэдэв
  • Подкаст
  • Танил биш танил
  • COVID-19
newsmedia.mn
newsmedia.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ертөнц
  • Нийгэм
  • Соёл урлаг
  • Байгаль орчин
  • Эрүүл мэнд
  • Made in Mongolia
  • Амрах агшин

Өөрчлөлтийг өөрөөсөө л эхэлдэг

2017-02-14 Бизнес
Share
Tweet

Өөрийн бизнесийг эхлүүлэн амжилттай өсөж яваа зөгийчин бүсгүй Б.Номин-Эрдэнийн хэрхэн бизнесээ эхлүүлсэн түүхээс та бүхэнтэй хуваалцъя.

Түүний өвөө ямар ч үед хүн өөрийгөө аваад явах арчаатай байх хэрэгтэй гэж захидаг байжээ. Эмэгтэй хүн биеэ хамгаалж яагаад болохгүй гэж, миний охин киноноос харж байгаа биз дээ. Энэ хана руу цохиод үз хэмээн бага балчир байхад нь өвөө нь түүнтэй тоглодог байжээ. Өвөөтэйгөө тоглодог байсан тэр мөчүүд түүнд эмэгтэй хүүхэд гэж өөрийгөө хязгаарлах биш, илүү олон зүйлийг сурч хийж бүтээж болох юм байна гэсэн бодол төрүүлсэн гэдэг. Хожим нь ч өөрийгөө голохгүй аливааг даван туулах ёстой гэсэн бодол нь амжилт руу хөтөлсөн гэлтэй.

Түүний найз Н.Энхтуяа төсөл бичиж, Б.Номин-Эрдэнэ эдийн засгийн хэсэгт нь туслаад үзье гэж бодсон нь эцэстээ зөгийн аж ахуйн эрхлэхэд хүргэсэн байдаг. Тэрбээр дурсахдаа бид 2 нийлээд их мөрөөднө, юу хийх вэ, ямар санаа байна гээд л бие биесээ асуугаад ярьж өгнө. Энэ бүхний эцэст бидний мөрөөдөл ажил хэрэг болж чадсан юм.

“Хэрвээ чамд ямар нэг санаа байхгүй бол хийх гэж байгаа хүнд тусал гэдэг үг байдаг”.

Улмаар “Фореко” ХХК-ийг байгуулан Монгол Улсдаа зөгийн аж ахуй, газар тариалангаараа тэргүүлдэг Сэлэнгэ аймгийн Шаамар сумыг сонгон 2012 оноос үйл ажиллагаа явуулан “Тансаг” нэрийн зөгийн балыг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.

Б.Номин-Эрдэнэ ярихдаа, “Анх зөгийн аж ахуйн дээр очоод айгаад гар ч хүрч чадахгүй байсан. Сүүлдээ үүрийг нь янзлаж, хачиг хорхойноос цэвэрлэх, эмчлэх зэрэг ажлуудыг хийсээр нөгөө айх мэдрэмж ч байхгүй болж, зөгий бид 2 найз нөхөд шиг л болсон доо. Би зөгийн балыг бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй эрүүл хооллолтын нэг хэсэг гэж үздэг. Хүнсээр дамжуулан хүн эрүүл байх боломжтой гэдгийг хүмүүст хүргэхийг зорьдог.

Ихэнх эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг дутуу үнэлдэг. Жишээлбэл, энэ жижигхэн охин юу чадах вэ, ганц хайрцгийн булан ч өргөж дийлэхгүй гэх маягтай ханддаг. Гэтэл би чинь хэдий нас залуу ч урдаа асар том зорилготой, тэрнийхээ төлөө ямар ч саад бэрхшээлийг туулна гээд өөртөө хэлчихсэн болохоор хайрцаг сав юу ч байсан өргөөд явчихдаг. Гол нь хийж байгаа зүйлээ хүнд хэцүү гэдгээр биш, өөдрөг гэгээлгээр бодож харахад бүх зүйл хөнгөн санагддаг.

Эмэгтэй хүнийг бизнес хийхэд дэмждэг цаг үед амьдарч байгаадаа баяртай байдаг. Энэ эмэгтэй юм байна, чадахгүй гэсэн үзэл бодол нийгэмд бараг арилсан гэж хэлж болох болжээ. Гол нь хэн юу хүсч байна, тэрийгээ л эхлэх судалгаагаа гаргаад зориглоод үзэхэд болох байх.

Бизнесээ эхлэх явцад мэдэхгүй зүйл маш их гардаг, гэхдээ өөрөө хичээгээд эрэл хайгуул хийх юм бол янз бүрийн арга хэмжээ, сургалтууд маш их болдог санагдсан. Гол нь бид өөрсдөө л хичээх ёстой. Өөрсдөдөө бид өөрчлөлтийн дуу хоолой болох ёстой” гэсэн юм.

Тэрбээр чөлөөт цагаараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээс суралцах, тэдний түүхийг унших, өөртөө хэрэгтэй зүйлийг нь авах дуртай гэв.

Бизнесээ эхлэхэд хүндрэл бэрхшээлтэй юу байв хэмээн сонирхоход тэрбээр, “Мэдээж хамгийн түрүүнд бид хоёрт бизнес эрхлэх туршлага байгаагүй тул мэдэхгүй зүйл маш их байсан. Компани байгуулах, ажлын байр олох, оюуны өмчийн бүртгэл, санхүү бүртгэл  гээд  шинэ ойлголтуудтай нүүр тулж суралцах шаардлага гарч байна. Одоо ч бид суралцаж өөрсдийгөө чадавхжуулах, үйл ажиллагаагаа сайжруулах гээд л хичээж явна. Сайн хайж, хийж байгаа ажлаа танилцуулж, зорилгоо хуваалцвал санаа өгөх, туслах санхүүжилт олох боломжууд байдаг юм байна гэж ойлгож авсан.

Бүтээгдэхүүний шошгоо бид анх дизайны гаргахдаа англи хэл дээр гаргаж хэвлүүлэн туршлагагүйтэж байлаа, шууд экспортын бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа мэт л. Мөн шошгын  өнгөө нарийн анхаарч хэвлэлийн компанитайгаа ойлголцоогүйгээс болж өөр өнгөтэй их хэмжээний шошго хэвлүүлсэн зэрэг алдаа гаргаж л байна. Гэхдээ аливаа асуудалд нэг нь шантарсан ч нөгөө нь дэмжиж, хоорондоо зөвлөлдөж ярилцан, алхам алхмаар урагшилж байна” гэсэн юм.

Одоогоор тэд бүтээгдэхүүнүүдээ Nature outlet жуулчдад зориулсан дэлгүүрээр, Alisa cheesecake кафед болон онлайнаар захиалга аван борлуулдаг.

Н.Энхтуяа, Б.Номин-Эрдэнэ хоёр бидэнд “Хэн ч ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээг авахад хайнга хандсан, хааш яаш байвал сэтгэл ханамжгүй байдаг. Бидэнд ч мөн адил. Иймд бид өөртөө болон дотнын хүмүүстэй зориулж хийж байна гэж бодон сэтгэл гаргаж ажиллахыг хичээдэг. Мөн аливаа шинэ зүйлийг аль болох  туршиж үзэн оролдлого хийх нь илүү өгөөжтэй болохыг ойлгож суралцсан” гэсэн юм.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантарч цуцахыг мэдэхгүй тэмүүлсээр өнөөдөр энэ хоёр хөдөлмөрч бүсгүйчүүд 700 гр, 340 гр, 100 гр-ын савлагаатай зөгийн балын брэндийг бий болгожээ.

Мөн жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2017 үзэсгэлэнгээс “Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд” шагнал хүртсэн бөгөөд тус оны 9 сард Хөх хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцон гадаадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Д.Эрдэнэсувд

Share
Tweet

Холбоотой мэдээ

ЖДҮХС: ААН-үүдийн 85 хувь нь зээлээ төлжээ

ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрчээ

СЗХ: Шинэ хууль батлагдах хүртэл койн гаргахыг хязгаарлав

Хөрөнгө оруулалтын цахим хурал “Сөүл-2021” форумаар үргэлжилнэ

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Сэрэмжлүүлэг: Туул голд өчигдөр долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ

Өчигдөр

Энэ наадмын нэгэн тод өнгө Дархан аваргын эргэн ирэлт байх болно

Өчигдөр

Боловсролын яам: 2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ

Өчигдөр

Өнөөдрийн онч үг

Өчигдөр

Дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх шинэ шийдвэр гарлаа

2026-07-6

С.Бямбацогт: И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинэчилсэнээр иргэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх эрхтэй болов

2026-07-6

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хааж засварлана

2026-07-6

Ц.Магалжав: Иргэд нэгийн давааны барилдааныг энэ сарын 10-нд үнэ төлбөргүй үзнэ

2026-07-6

ОБЕГ: Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2026-07-6

AI ур чадвар өндөртэй ажилтнуудаа байгууллагууд яагаад алдах эрсдэлтэй болоод байна вэ?

2026-07-6

Өнөөдрийн онч үг

2026-07-6

Монгол Улс 9-12 настай хүүхдийн таргалалтаар тивдээ тэргүүлж байна

2026-07-3

Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна

2026-07-2

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2026.07.07-нд болно

2026-07-2

Хүчтэй газар хөдлөлтийн дараа Венесуэл үндэсний гашуудал зарлав

2026-07-2

Чуулган: Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

2026-07-2

Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив

2026-07-2

Аймаг, сумдын дарга нар аа, тэгш ой гэж данхалзахаасаа өмнө хогноосоо сал

2026-07-2

Чуулган: Э.Анарыг Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

2026-07-2

Чуулган: Н.Мягмарыг СЕХ-ны даргаар томилох асуудлаас АН завсарлага авлаа

2026-07-2

Цаг хугацаанд элэгдээгүй яруу эгшиглэн-40 ЖИЛ

8450

Манай улсад мансууруулах бодис хэрэглэдэг 30 мянган далд хэрэглэгч байж болзошгүй

8157

Тэрбум хүн амтай орнууд төрөлт нэмэгдүүлэх “САНАА” уралдуулж байхад манайд цөөлье гээд байх шиг…

7857

Цаашид “ДЦС‑4”-т гэмтэл гарахгүй гэх баталгаа байхгүй, хот эхнээсээ хөлдөж байна

7689

Зөвөлгөө: Эмэгтэй таны шээс ойр ойрхон хүрч, хэвлийн доогуур хөндүүрлэж өвдөөд байна уу…

6426

Уламжлалт эм, заслаар элэгний өвчинг эмчлэх бүрэн боломжтой

6349

Гэрээгээ зөрчсөн ЭМБ-ууд даатгуулагчдад 6,7 сая төгрөгийг буцаан олголоо

6312

Өнөөдрийн онч үг

6276

Ухаалаг утастай ухаангүй хүмүүс олширч байна

6248

Монгол гэрийн бууриар дэлхийг тамгална

6241

Өнөөдрийн онч үг

6235

Хүчирхийлэлд зөвтгөл байхгүй

6196

Бүх цаг үеийн шилдэг 100 роман

6193

Ирэх онд сайд нар хэдэн их наядын “МЭДЭЛ”-тэй байх вэ?

6175

МОНГОЛЫН ТӨР МАРТАЖ БОЛОХГҮЙ ТҮҮХТ ӨДӨР

6171

Мах нөөцлөх эртний сайхан аргууд

6163

ХУВЬ лизинг хийхдээ юу анхаарах ёстой вэ

6159

SOS! Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд анхааруулж байна

6148

ДЭГГҮЙ ТЭНГЭР ОГТОРГУЙ ХУРМАСТЫН ДАЙЧИД

6082

Могойд хатгуулсан хүнд цаг хугацаа хамгийн чухал

6080

Facebook

newsmedia.mn

  • Бидний тухай

Хаяг

  • Сүхбаатар дүүрэг 7-р хороо Эрхүүгийн гудамж Дэлгэр төв 301 тоот

  • newsmedia.mn@gmail.com

  • +976 9918-9748, 9913-0782, 8842-1818

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.