Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, төлөвлөгөө гаргажээ

2018-03-27 Мэдээ, мэдээлэл

Говь-Алтай аймаг энэ онд орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чиглэлээр олон ажил төлөвлөн хийж эхлүүлээд байна.  Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2018 оныг иргэддээ хүлээж биш хүрч үйлчилье уриан дор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ ч утгаараа сумдын 200 гаруй ажилтнаа оролцуулан хөдөлмөр, халамж, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбар, орон нутгийн салбарынхаа бодлого, үйл ажиллагаандаа тулгамдсан асуудлыг хэлэлцэн цаашдын үйл ажиллагааныхаа бодлого чиглэлийг тодорхойлох зорилготойгоор зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Сумдаас оролцож байгаа төлөөлөл тухайн суманд тулгарч байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлын талаар санал бодлоо ч илэрхийлэв. Зөвлөгөөнөөр ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулж, ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эцэг эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг устгах гэсэн сэдвүүдээр чөлөөт яриа өрнүүлж төлөвлөгөө гаргалаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.