Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч дэслэгч Б.Мөнхбаатар, ахмад Б.Гантулга нартай хамтарч дүүргийн 1 дүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд өчигдөр хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын явцад Б.Баасанбаярын борлуулах гэж байсан гурван ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжилт хийжээ.