Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Ц.Хуланг Соёл, шашны бодлогын зөвлөхөөрөө томилов

2017-08-3 Ерөнхийлөгч
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томиллоо.
Цоодолын Хулан нь Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн, Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн.
Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн бөгөөд ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа ажээ.
Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан юм.
Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн, орос, англи хэлтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.