Тал бүрийн өвчнийг таягдан хаяцгаая

2017-07-20 Зөвлөгөө

Зөвлөгөө

Ус уухын ач тус:

Япон улсад өргөн хэрэглэгдэж байгаа гайхамшигтай нэгэн эмчилгээ бол өглөө босонгуутаа 4 аяга ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй орчин үед шинээр үүсэж байгаа өвчнөөс 100 хувь ангижирч болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ. Ус ууснаар толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа, сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд чих хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл, сарын тэмдгийн хэм алдагдах, хавдар зэрэг өвчнүүд амжилттай эмчилэгджээ.

Та бүхний анхааралд:

1. Өглөө босонгуутаа шүдээ угаахаасаа өмнө өлөн дээрээ шүүсэн цэвэр ус 4 аягыг уу!
2. Тэгээд та дараа нь шүдээ угаах буюу амаа цэвэрлээд 45 минут юу ч битгий уу, юу ч битгий ид.
3. 45 минутын дараа та өглөөнийхээ цайг хэвийн ууж идэж болно .
4. Өглөөний цайгаа уусны дараа 2 цаг юу ч битгий уу юу ч битгий идээрэй .
5. Хөгшин настай хүмүүс болон 4 аяга ус ууж чадахгүй хүмүүс бага багаар эхлээд аяндаа 4 аяга ууж чаддаг болтлоо оролдоорой.
6. Та ингэж өглөө бүр ямаp өвчнөөс шалтгаалаад тодорхой хугацаагаар энэ дэглэмийг сахиж чадвал та бүх өвчнөөсөө салж, эрүүл, сайхан амьдарч чадна !

Үүнд : 

1. Хэрэв таны даралт ихэсдэг бол 30 хоног тасралтүй энэ aргыг хэрэглээрэй.
2. Ходоодны өвчтэй бол 10 хоног.
3 . Чихрийн шижинтэй бол 3 хоног.
4 . Өтгөн хатдаг бол 10 хоног.
5 . Хавдартай бол 180 хоног.
6. Сүрьеэтэй бол 90 хоног.
7 . Үе мөчний өвчтэй хүн эхний долоо хоногт ердөө 3 хоног уух ба 2 дахь долоо хоногоос өдөр бүр энэ аргыг хэрэглээд усаа уугаарай .

Цэвэр ус нь биед орсон бүх хоол хүнсийг задалж илүүдэл хаягдлыг тууж гаргаж, гэдэс дотрыг цэвэрлэдэг давуу талтай ба сөрөг нөлөө үгүй. Cайндаа л та хэд хэдэн удаа 00 орох хэрэгтэй болно. Ер нь бол хоолны дараа ус уух нь муу. Учир нь хүйтэн ус нь хоол боловсруулалтыг удаашруулж таны идсэн хоолноос зөвхөн биед хэрэгтэй зүйлсийг нь шингээж өөх тосыг ходоодны хананд хуримтлуулснаар улмаар хавдар үүсгэх аюултай. Тиймд хоолны дараа халуун шөл халуун цай ууж байгаарай

Лимонтой ус

Гүн нойронд дугжирсны дараа өглөө босоод нэг аяга лимонтой ус уух ч сайхан шүү. Энэ нь таны элэг болон цөсний үйл ажиллагааг дэмжинэ. Мөн лимонтой ус нь жин хаяхад маш их үүрэгтэй. Пектин ширхэглэгээр баялаг нимбэг жимсний шүүсийг халуун бүлээн ус болон зөгийн балтай холиод уухад маш үр дүнтэй.

Хэрхэн бэлтгэх вэ?

Тал лимоны шүүсийг өөрийн температуртай томхон шиг стакантай усанд хийгээд болоо. Зарим эмч нар 8 дусал гэдэг учир  ус нэмсэн ч болно. Халуун усанд хийхээс зайлсхийгээрэй.

Ногоон смүүти

Энэхүү смүүтиг ууснаар таны арьс эрүүлжиж, үрчлээгүй, нөсөө толбогүй болно. Бууцай нь витамин А-гаар баялаг бөгөөд нүдийг тунгалаг болгодог байна.

  • 2 аяга бууцай, 3 аяга хэрчсэн амтат гуа, 2 киви, 1 банана, 1 жимсний шүүс

Бууцай, амтат гуагаа смүүти болтол нь блендэрдэнэ. Киви, банана, лимоны шүүсээ хийж дахин холигчиндоо хийж холино.

Улаан чинжүү, лимонтой ус

Лимонтой усны шүлтлэг чанар нь өдрийг эрч хүчтэй эхлэхэд тусална. Дээр нь улаан чинжүү нэмбэл бүр ч супер болно! Улаан чинжүү нь үрэвслийн эсрэг болон жин хасах үйлчилгээтэй ба дархлааг сайжруулна.

  • ¼ халбага лимоны шүүс, 2 аяга бүлээн ус, ⅛ цайны халбага улаан чинжүү( халуун ногоонд дургүй бол өөрийн хүслээр жаахан хийсэн ч болно), өглөө босоод ууж байгаарай.

Үрэвслийн эсрэг: Оранж, Цагаан гаа, Турмерик + Хар перецтэй ус

Цагаан гаа, турмерик нь нэгэн зүйлээс гаралтай учир үрэвслийн эсрэг, антиоксидантаар баялаг. Хар перець оранжаас ялгарах витамин С-тэй хамт хамгийн шилдэг тоник болно.

  • 3 зүсэм жүрж, ½ ц/х үрсэн цагаан гаа, ½ ц/х нунтаг турмерик , 2-3 ширхэг хар перецийг сайн нухаад бүгдыг нь 1 литр усанд хийнэ. Хөргөгчиндөө нэг хонуулаад өрөөний температурт бүлээсгэж байгаад ууна. Уухаасаа өмнө сэгсрээрэй.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.