Б.Баярсайханыг албан тушаалаас нь чөлөөлөв

2017-07-18 Засгийн газар

Засгийн газрын хуралдаан

Б.Баярсайханыг албан тушаалаас нь чөлөөлөв

Засгийн газрын өнөөдрийн /2017.07.18/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ҮТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо. Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.

Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв

Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв.

Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо

Нийт нутгаар гандуу, зуншлага муу байгаа учир өвс, тэжээл экспортлохыг өнөөдрөөс эхлэн хориглолоо. Одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.

Эх сурвалж: http://www.zasag.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.