
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага аравдугаар сарын 11-ний өдрийн 12:45 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, “Тал булаг”-ийн уурхайн ажилчид ажиллаж аравдугааар сарын 19-ний өдрийн 18:17 цагт цурамд оруулж, өчигдөр өдрийн 10:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 6000 га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
17 минутын өмнө
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.