Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.21/ үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
“Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай,
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар үе шатны 300 МВт-ын төслийн албан татвар төлөх хугацааг сунгах тухай,
Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай,
Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаарх судалгааны үр дүн,
“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явц,
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирол,
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу дуудлага худалдааны зарчмаар хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн,
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
17 минутын өмнө
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.