МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав

6 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (МСНЭ) ерөнхийлөгч Л.Нинжжамц, дэд ерөнхийлөгч Г.Байгалмаа, зөвлөх П.Сайнбилэг нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай уулзлаа.

Уулзалтаар МСНЭ болон нийслэлийн удирдлагын хамтын ажиллагаа, сэтгүүлчдийн байгууллагыг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүд, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо. Талууд нийслэлийн хөгжил, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ойлголцож, цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.