
Увс аймгийн Малчин суманд баавгай айлын хот руу дайрсан хэрэг гарсан. Тухайн айлынхан машиндаа суун зугтахад баавгай араас нь дайрч машиныг нь хэд хэд самардсан байна. Иргэдийн эд хөрөнгө, амь насанд бодит аюул заналхийлсэн тул баавгайг устгасан талаар Увс аймгийн удирдлагууд мэдээлжээ.
Суурин газруудад баавгай орж ирсэн тухай дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас 12 аймгийн иргэдэд амь насаа хамгаалах зорилгоор баавгай агнах зөвшөөрөл олгосон. Увс аймгийн хувьд иргэдэд аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын хяналт дор 1-3 тооны баавгайг устгах зөвшөөрөлтэй аж.
26 минутын өмнө
1 цагийн өмнө
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
2026-09-16
2026-09-16
2026-09-15
2026-09-15
2026-09-15
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.