Байгаль орчны эсрэг гэмт хэрэг орон нутагт өндөр байна

1 цагийн өмнө Байгаль орчин


Экологийн цагдаагийн албанаас 2026 оны есдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд хүлээн авч шалгасан гомдол, мэдээлэл болон шийдвэрлэсэн хэргийн нөхцөл байдлын нэгдсэн мэдээллийг гаргалаа.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус алба нь улсын хэмжээнд гэмт хэргийн шинжтэй 116, зөрчлийн шинжтэй 41, нийт 157 гомдол, мэдээллийг шалган ажилласан байна. Эдгээрийг бүс нутгаар нь авч үзвэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 86 нь орон нутагт, 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн бол зөрчлийн шинжтэй мэдээллийн 16 нь орон нутагт, 25 нь нийслэлд тус тус бүртгэгджээ.

Мөн цагдаагийн байгууллага улсын хэмжээнд холбогдох 310 хэргийг нарийвчлан шалгаснаас 24 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Орон нутагт шалгагдаж байсан 212 хэргээс гурвыг нь, нийслэл хотод шалгагдаж байсан 98 хэргээс 21 хэргийг нь тус тус шийдвэрлэжээ. Шалгаж шийдвэрлэсэн хэргийн бүтцийг авч үзвэл, хууль бусаар ашигт малтмал олборлох 10 хэрэг, хууль бусаар мод бэлтгэх зургаа хэрэг, хууль бусаар ан агнах гурван хэрэг, мөн бусад төрлийн таван хэрэг байна.

Түүнчлэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох дөрвөн хэрэг, хууль бусаар мод бэлтгэх зургаан хэрэг, хууль бусаар ан агнах хоёр хэрэг, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх нэг хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.