Тамирчид тивийн АШТ-ий дөрвөн зайд хурдаа сорино

2017-06-29 Амрах агшин

Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-9-нд Энэтхэг улсад болно. Тэмцээнд манай улсын зургаан тамирчин хурд, хүчээ сорихоор явах гэж байна.

Тамирчид тивийн АШТ-ий дөрвөн зайд хурдаа сорих юм. Тухайлбал, 4х100 метрт Б.Ачитбилэг, 100, 200, 4х100 метрт Д.Шинэбаяр, Г.Шижирбаатар, 400, 4х100 метрт А.Жанцандорж, 5000, 10000 метрт Д.Гантулга, Б.Мөнхзаяа нар оролцоно. Энэ удаагийн Ази тивийн АШТ-ий үеэр олон улсын хөнгөн атлетикийн холбооны дөрвөн хурал товлогдсон байна.

Тэмцээнд оролцох баг тамирчдыг  дасгалжуулагч А.Амарбаясгалан ахална. 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.