Адууны шир, гэдэс дотор зэргийг их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завджээ

9 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Өвөрмонголтой хиллэдэг Ганцмод боомтоор Монголын талаас Хятад руу хууль бусаар адууны шир, гэдэс дотор, агат чулуу зэргийг их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Тодруулбал, ойролцоогоор 9.8 тонны хэмжээтэй хууль бус эд зүйлсийг хураан авсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй томоохон зөрчлийн тоонд багтаж байгааг БНХАУ-ын Гаалийн хяналтын албанаас мэдэгдэв.

Мөн Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Эрээний хилийн хэсэг дэх Цагаачдыг зохицуулах албаны цагдаа нар энэ сарын 4-нд хил нэвтэрсэн нэгэн ачааны машинаас адууны их хэмжээний хатаасан өлөн гэдэс илрүүлж, хураажээ. Улмаар тус хэргийг Гаалийн хууль бус наймаатай тэмцэх газарт шилжүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.