
Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охиныг хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хаалттай үргэлжилж байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс мэдээллээ.
Хэргийг эргэн сануулбал, 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
М.Батчулууныг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
11 цагийн өмнө
2026-05-8
2026-05-8
2026-05-7
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.