Сэрэмжлүүлэг: Өнжмөл шар өвс шатааж гал алдсан 16 дуудлага бүртгэгдлээ

2026-05-4 Мэдээ, мэдээлэл

 

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 16 дуудлага бүртгэгджээ.

Хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, гэр болон байшин хорооллын оршин суугчид орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Мөн нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны зургаа, гал түймрийн 80 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аварсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.