Ховдод гарсан гал түймрийг унтраах үеэр нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихэссэнтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна.

Хамгийн сүүлд Сэлэнгэ, Дорнод, Ховд аймагт гуравдугаар сарын 23-ны өдөр ой, хээрийн түймрийн дуудлагууд бүртгэгджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Шоргоолж гэх газарт гарсан ойн түймрийг өчигдөр 22:26 цагт цурамд оруулсан байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатсан мэдээллийг холбогдох албанаас өгөөд буй юм.

Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн нэгдүгээр багийн Баянгол гэх газарт гарсан хээрийн түймрийн дуудлагыг 15:00 цагт хүлээн авч, орон нутгийн мэргэжлийн ангийнхан болон иргэд ажиллаж бүрэн унтраажээ.

Түүнчлэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэх газарт, Дөргөн нуурын аралд зэгс шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 17:30 цагт иржээ. Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын 48 дугаар анги, Дөргөн, Чандмань сумдын мэргэжлийн ангийнхан, цагдаагийн алба хаагчид болон иргэд нийлсэн нийт 95 хүн, 15 автомашинтайгаар ажиллаж байгаа аж. Уг түймрийг унтраах үеэр нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан байна.

 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.