Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт 582 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Тодруулбал, хүний амьд явах эрхийн эсрэг 5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, өмчлөх эрхийн эсрэг 221, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг 10, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, бусад 11 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 164,532 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 164,781 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Мөн нийт шийдвэрлэсэн зөрчлийн 163,565 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1216 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2930, танхайрах 34, хүний биед халдах 231, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 368, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 159,316, бусад 1902 зөрчлыг тус тус шийдвэрлэсэн байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 289 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
17 цагийн өмнө
2026-02-3
2026-02-2
2026-02-2
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.