Гарцаар гарч явсан хүүхдүүдийг мөргөсөн хэргийг шалгаж байна

10 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт дуусаж, өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригаас эхэлж сурагчдын хичээл эхлээд буй. Тэгвэл сурагчдын хичээл эхэлсэн энэ үед хүүхэд автомашинд мөргүүлж бэртэх тохиолдол бүртгэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн бөгөөд хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгагдаж байгаа аж.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул замын хөдөлгөөн оролцож буй жолооч нар дүрмээ мөрдөж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.