П.НАРАНБАЯР: Ирэх арваннэгдүгээр сард үндсэн цалинг 2,8-2,9 саяд хүргэнэ

7 цагийн өмнө Засгийн газар

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бид хэлэлцээрт заасныхаа дагуу нэмэгдэлгүй суурь цалинг 1.4 сая байсныг 2.2 болгож нэмэгдүүлсэн. Цэцэрлэгийн багшийн цалин гэхэд 1.5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөг болж нэмэгдсэн. Цалингийн нэмэгдэл дээр Сангийн яамтай бид ярилцаад багш нарын үндсэн цалингийн баталгааг сайжруулах, ингэхдээ янз бүрийн нэмэгдлүүд нь амьдралын баталгаа болохгүй гэдэгтэй санал нэгдэж үндсэн цалинг 70 хувь нэмэгдүүлсэн.

Цаашид олон төрлийн нэмэгдэл гэхээс илүүтэй, үндсэн цалинг амьдралын баталгаа болгохыг зорьж байна. Ирэх 11 дүгээр сард үндсэн цалинг 2,8-2,9 саяд хүргэнэ. Унаа, хоолны зардал буюу нөхөх төлбөрийг тухайн төсвийг захирагч төсвийнхөө хүрээнд шийдэж болно.

Түүнчлэн 20 жил багшилсан бол ур чадвар, орон нутгийн нэмэгдэл гээд нэмэгдээд явдаг. Орон нутгийн нэмэгдэл яг хэвээрээ буюу буураагүй. Нэмэгдэл хөлс бол илүү цагийн төлбөр, унаа хоолны зардал гээд 107 орчим мянган төгрөг төлж байсан. Төсвийн захирагч өгсөн төсвөөсөө хэтрүүлэлгүй олгох ёстой гэдэг шийдвэр гаргасан. Үндсэн цалин 70 хувьтай байх нь зөв. Ялангуяа, залуу багш нар эхний 5 жил нь ажиллачихаад бага цалин авдаг байдлыг болиулсан. Цаашид багшийн ачааллыг бууруулах тал дээр илүү ажиллана. Багш зөвхөн багшлахдаа л анхаарна. Ур чадварын нэмэгдлийг олгохдоо журмыг нь нарийвчилж, хавтгайруулж олгохгүй. Нэмэгдлүүд нэмэгдээд байх тусам үндсэн цалин багасаад байна. Багш нарын цалин бүрэн олгогдож эхлээгүй байхад янз бүрийн таамаг яваад байх шиг байна” гэв.

 

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.