СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утсандаа ирсэн зургаан оронтой кодыг бусдад хэлснээр Фэйсбүүк хаягийнхаа нууцлалыг алдах эрсдэлтэй

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Сүүлийн үед цахим орчинд танил, найз нөхөд, хамаатан садны Фэйсбүүк хаягаас “Би андуураад зургаан оронтой кодоо чам руу явуулчихлаа”, “Утсанд чинь ирсэн зургаан оронтой кодыг явуулаад өгөөч” гэх мэт тайлбараар иргэдийг төөрөгдүүлж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Улмаар зургаан оронтой кодыг нь авч, иргэдийн Фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна.

Таны утсанд ирсэн зургаан оронтой нууц кодыг асууж авснаар тухайн хаягт нэвтэрч, нууц үгийг сольж таныг нэвтрэх боломжгүй болгодог.

Үүний дараа Фэйсбүүк хаягийг тань ашиглан найз нөхөд, гэр бүл, хамаатан саданд чат бичиж мөнгө гуйх, яаралтай тусламж хэрэгтэй мэтээр итгэл төрүүлж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна.

Зөвлөмж:

Утсанд ирсэн зургаан оронтой нууц кодыг хэнд ч бүү дамжуул
Танил хүн байсан ч код асуувал залилан байж болзошгүй
Ийм төрлийн чат, дуудлагад итгэхгүй байх
Сэжигтэй тохиолдолд Фэйсбүүк нууц үгээ даруй солих, хоёр шатлалт баталгаажуулалт хийж идэвхжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.