Хилийн автозамын боомтууд цагаан сараар буюу ирэх сарын 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах болон түр хаах өдрүүдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Монгол, Оросын автозамын Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон ОХУ-ын Эх орончдын өдөр болох 23-ны өдөр мөн түр хаах юм байна. Цагааннуур боомт зөвхөн 2026.02.18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана.

Монгол, Хятадын автозамын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон БНХАУ-ын Хаврын баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.