
Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VIII наадмын нээлт өчигдөр/2026.01.22/ Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болов. Энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс мөсөн шагай, мөсөн сурын спортын таван төрөлд 600 тамирчин оролцож байна.
Наадмын мөсөн шагайн тэмцээн Хандгайтад өчигдөр эхэлсэн. Харин сурын төрөл нь Цонжинболдогт өнөөдөр эхэллээ.
Тус наадмын хамгийн ахмад нь мөсөн шагайн төрөлд Сүхбаатар дүүргээс оролцож буй 74 настай Д.Батдэлгэр бол хамгийн залуу нь Баянзүрх дүүргийн 17 настай Б.Пүрэвдорж юм.
Үндэсний спортын дэг ёс, заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.
Үндэсний өвлийн спортын VIII наадмын хаалт нэгдүгээр сарын 25-нд болно.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
2026-01-21
2026-01-16
2026-01-16
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.