Мал эмнэлгийн хяналтын цэгийн лаборатори тоног төхөөрөмжтэй болжээ

2017-06-26 Мэдээ, мэдээлэл

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн  “Шар хөтөл” дэх “МАЛ ЭМНЭЛГИЙН  ХЯНАЛТЫН ЦЭГИЙН  ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ” нээлтийн ёслол өчигдөр  боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан , УМЭҮГ-ын дарга П.Ганхуяг, УМХЕГ-ын ХАА-н хэлтсийн дарга Д.Батжаргал, Дэлхийн банкны ХАА Маркетинг төслийн хамт олон, Глобал Бизнес Линк ХХК-ийн захирал Г.Батцэцэг, НМЭГ-ийн хамт олон оролцлоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, амьд малын  үзлэг шинжилгээг түргэн шуурхай хийж, баталгаажуулалт олгох, эмч нарын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн, цаг үеээ олсон, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй хөрөнгө оруулалт юм.

М.Цагаан

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.