Ачааны автомашин шатаж, 29 тонн бараа галд өртжээ

2 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 15-ны 05:57 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиход иргэн Б-гийн “Volvo FM440” загварын зүтгүүрийн ачаа, тээвэрлэж явсан 29 тонн бараа шатаж байжээ. Албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.