“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, өнгөрөгч өдөр, хоёр иргэн “Онгоцны тасалбар зарна” хуурамч зар мэдээллийн дагуу холбогдож, үл таних этгээдийн данс руу 4.255.100 төгрөг шилжүүлж залилуулжээ.
Цахим орчинд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хямд үнээр онгоцны тасалбар, аяллын багц, бараа бүтээгдэхүүн зэргийг санал болгосон хуурамч зар мэдээлэл нийтэлж, бусдыг хохироох тохиолдол цөөнгүй байна.
Өнгөрөгч 2025 онд залилах гэмт хэрэг нийт 16.906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5.214 хэрэг байна.
Иймд иргэд Та бүхэн цахимаар үйлчилгээ авах, бараа захиалахдаа албан ёсны байгууллага мөн эсэхийг нягталж, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
2026-01-8
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.