Сар шинийн баярт зориулсан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд нээгдэнэ

4 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувиар импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг байна. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 17-ноос битүүний буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулах юм байна.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, дүүргийн 1,000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулах бөгөөд ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй тул үйлдвэрийн үнийг санал болгох аж.

Өнгөрсөн жилийн “Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

Түүнчлэн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохиох билээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.