ЦЕГ: “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна” гэх зурвасаар иргэдийг залилж байна

Өчигдөр Мэдээ, мэдээлэл

 

Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх холбоос дээр дарж баталгаажуулна уу” гэх агуулгатай хуурамч зурвас илгээн иргэдийг залилах болжээ.

Улмаар тухайн холбоосоор дамжуулан иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг нь хууль бусаар авч, залилж байгаа аж. Тухайлбал, иймэрхүү хуурамч холбоос нь ихэвчлэн богиносгосон холбоос буюу tinyurl, bit.ly гэх мэт байдаг. Иймд үл таних дугаараас ирсэн холбоос, линк дээр дарахгүй, хувийн мэдээллээ оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.