Сонгогчийн нэрсийн жагсаалт давхацсан тухай мэдээллийг няцаав

2017-06-26 Мэдээ, мэдээлэл

УБОӨЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, нийслэлийн хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 360 мянган иргэний овог нэр, хүйс давхацсан тухай мэдээллийг няцаалаа.

УБОӨЕГ-ийн дарга Р.Содхүүгийн тайлбарлаж байгаагаар ” Монгол хүний овог, нэр олон давхацдаг. Нийслэлийн хэмжээнд 350 мянга гаруй иргэний 106 мянга 842 овог нэр ижил байдаг. Тухайлбал, Ганболдын Ганцэцэг гэдэг нэртэй эмэгтэй нийслэлд 72 байна. Мөн Ганболдын Солонго гэдэг эмэгтэй 66, Ганбаатарын Ганчимэг эмэгтэй 66, Ганбаатарын Ганзориг эрэгтэй 61 гэх мэт. Иргэдийн овог нэр 2-72 удаа давхцаж байгаа юм. Энэ хүмүүсийн регистрийн дугаар бүгд өөр. Монгол Улсын Иргэний бүртгэлийн сан ТЕГ-ийн харъяанд байдаг. Хамгаалалт, хяналт сайн. Эндээс мэдээлэл алдагдах боломжгүй” гэв.

Мөн тэрбээр, УБОӨЕГ нь нийт 3000 гаруй хүн албан хаагчтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахаар сүүлийн гурван сарын хугацаанд амралтгүй ажиллаж байгаа 3000 албан хаагчийг хариуцлагагүй ажилладаг мэтээр нийтэд мэдээлсэнд харамсаж байгаагаа хэллээ.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.