Монгол Улсын хэмжээнд энэ жил гантай болж өнгөрч буйг холбогдох албанаас мэдээлсэн. Баруун, зүүн, болон төв бүсийн зарим нутгаар хур тунадас бага орсонтой холбогдуулж хадлан, тариалангийн асуудал давхар яригдах болсон. Мөн энэ жилийн ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сарын байдлаар 156.5 мянган тонн хадлан хадаж, 24.5 мянган тонн хүнсний ногоо, 9.4 мянган тонн төмс хурааж, 5.0 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Тухайлбал, энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 60 мянган тонн, хураасан хүнсний ногоо 2.8 мянган тонн, гар тэжээл 1.9 мянган тонноор өсөж, харин хураасан төмс 7.2 мянган тонноор тус тус буурсан байна.
Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Дорноговь, Завхан, Булган, Дархан-Уул, Увс, Орхон, Ховд, Төв, Сэлэнгэ аймгуудад 6.4 тонноос 3.7 мянган тонн буюу 34-76 хувиар буурч, бусад аймагт 0.2 – 272.7 тонн буюу 2.1 хувиас 33.2 дахин өссөн байна. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Говьсүмбэр, Увс, Завхан, Баян-Өлгий, Булган, Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймгуудад 6.2 тонноос 5.7 мянган тонн буюу 6.0 – 5.1 хувиар буурч, бусад аймагт 4.7 тонноос 7.9 мянган тонноор буюу 33.5 хувиас 10.4 дахин өссөн байна.
Харин ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан. Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна” гэсэн юм.
5 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
2025-09-16
2025-09-16
2025-09-16
88754
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.