
16 настай охиныг хөнөөж, цогцсыг чемоданд хийсэн 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй ч мөн хөнөөсөн, цогцсыг нь хувцасны шүүгээд хийсэн нь тогтоогдоод буй. 10 гаруй хоногийн зайтай хоёр эмэгтэйн аминд хүрснээс гадна насанд хүрээгүй М-тэй бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдоод байгаа юм.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг.
Мөн дээрх хэрэгт Х.Энхсайханыг яллагдагчаар татаад байгаа юм.
Маргааш буюу энэ сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоор товлогджээ.
Өчигдөр
2025-11-21
2025-11-20
2025-11-18
2025-11-17
2025-11-17
89097
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.