Цалин, тэтгэврийн чанаргүй зээл хоёр дахин ихэсжээ

2025-09-8 Банк, санхүү

Монголын банкны холбооноос мэдээлэл хийж иргэдийн амьдрал хүндэрч байгааг төр засгийн удирдлагуудад хүргэсэн.

Тодруулбал, цалин болон тэтгэврийн чанаргүй зээл хоёр дахин ихэссэн болохыг онцолж байна. Энэ нь өрхийн орлогод анхаарах шаардлагатай болсон, иргэд ядууралд өртөж байгааг харуулж байгаа юм. Тиймээс яаралтай эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч, ажилгүйдэл ядуурлыг бууруулах ёстой.

Дашрамд, цалингийн зээл бол дэлхийн бусад улс орнуудад эргэн төлөгдөх найдвартай зээлд тооцогддог. Гэтэл манай улсад эсрэгээр байна гэдгийг онцоллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.